Мэдээлэл

19 Oct 2022

НИСЭХИЙН САЛБАРЫН ИРЭЭДҮЙ ЧИГ ХАНДЛАГЫН СУДАЛГАА

Image

Тээврийн салбарын тулгуур багана (агаарын тээвэр, газраар хийх тээвэр, далайн тээвэр) нь нийгмийн харилцаа холбоог бий болгож, худалдаа, ажлын байр, эрүүл мэнд, боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээг авахад чухал хэрэгсэл болдог. НҮБ-ын судалгаагаар 2050 он гэхэд дэлхийн хүн амын гуравны хоёр нь хотод амьдарна гэсэн тооцоолол гарсан байна. Хүн амын нягтаршилтай холбоотойгоор өдрөөс өдөрт нэмэгдэж буй эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн өнөөгийн хөдөлгөөнд оролцогч талууд нэгдмэл алсын хараатай байх ёстой. Дэлхийн Банк тэргүүтэй  "SuM4All" нь анх удаа тээврийн салбарт дуу хоолойгоо нэгтгэн, улс болон хотуудад тохирсон үйл ажиллагааны замын зураглалыг хамтран гаргах боломжийг олгоод байна. Нисэхийн салбар нь улс болон хотууд руу агаарын тээврээр нэвтрэх боломжийг олгож, аялал жуулчлалын салбарт үр ашгийг нэмэгдүүлж, аяллын аюулгүй байдал, ажиллагааг нэн тэргүүнд тавьж байна.

Агаарын тээврийн салбарт нисгэгчгүй нисэх онгоцны инновац; хиймэл оюун; биометр; робот; одоогийн түлшийг орлуулах түлш болон цахилгаан нисэх онгоц гэх мэт инновац маш их байдаг. Иймд нисэхийн салбар нь инновацыг дэмжиж, түүний шинэ хөдөлгөөнт системд үзүүлэх нөлөөллийг эрчимжүүлж ажилладаг.

 ICAO нь улс орнуудын хоорондын дэд бүтцийг бий болгож, хүртээмжтэй, тогтвортой үйлдвэржилт болон  инновацыг эрчимжүүлэн үүнд хяналт тавьж, мэдээллээр хангадаг байгууллага юм.

Агаарын тээвэр нь дэлхийн бизнесийг идэвхжүүлэгч болж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болж байгааг дэлхий даяар зөвшөөрч байна.

Хамгийн сүүлийн үеийн тооцоогоор агаарын тээврийн эрэлт ойрын 20 жилд жилд дунджаар 4.3%-иар нэмэгдэхээр байна.

Хэрэв 2036 он гэхэд агаарын тээврийн энэ өсөлт тооцоолсон түвшинд хүрвэл агаарын тээврийн салбар нь дэлхийн эдийн засагт 15.5 сая шууд ажлын байраар хангаж, 1.5 их наяд долларын ДНБ-н хувь нэмэр оруулах болно. Дэлхийн аялал жуулчлал энэ салбарт үзүүлэх нөлөөллийг харгалзан үзвэл эдгээр тоо 97.8 сая ажлын байр 5.7 их наяд ам.долларын ДНБ байх боломжтой. 2030-аад оны дунд үе гэхэд дэлхий даяар өдөрт 200,000-аас доошгүй нислэг хөөрч, буух төлөвтэй байна.

Эх сурвалж: Олон улсын Иргэний нисэхийн байгууллагыг /ICAO/

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980