ТАЙВАНЬ УЛС 10 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРӨӨС ЖУУЛЧДЫГ ТУСГААРЛАХАА БОЛЬЖ, НЭЭЛТТЭЙ ХҮЛЭЭН АВАХААР БОЛЖЭЭ.
КОВИД-19 цар тахлын улмаас хилээ хаагаад байсан Тайвань улс 2022 оны аравдугаар сарын 13-ны өдрөөс жуулчдыг КОВИД-19-ийн дэглэм, гурав хоног тусгаарлагдах шаардлагагүйгээр хүлээн авч дэлхий дахинд эдийн засгаа дахин нээхээр болжээ.
Тайваньд он гарснаас хойш 6.3 сая хүн халдвар авсан бөгөөд нийт тохиолдлын 99 хувь нь хөнгөн байжээ. “Одоо хүн амаа бүрэн вакцинжуулж, хяналт тогтоосон тул хилээ дахин нээх цаг боллоо” гэж эрх баригчид мэдээлсэн байна.
Жуулчдаас шинэ төрлийн корона вирусын шинжилгээ (PCR) авахгүй ч түргэвчилсэн шинжилгээ авч, долоон хоногийн турш өөрийн биеэ хянахыг зөвлөх ба боломжит бүх улсын иргэдэд хилээ нээх юм.
Эх сурвалж: Aljazeera