МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛС РУУ НЭВТРЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГАД ШИНЭ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Монгол Улсын хилээр гарахаас өмнө бүрдүүлж өгч байсан Ковидын шинжилгээний шаардлагад дараах өөрчлөлт оржээ.
2022 оны 09 сарын 07-ны өдрөөс эхлэн Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцины гэрчилгээ (Япон Улсын Засгийн газрын зөвшөөрсөн вакцины 3 удаагийн тунд хамрагдсан байх)-тэй бүх зорчигчдын тухайд хилээр гарахаас 72 цагийн өмнө шинэ төрлийн корона вирусын шинжилгээ (PCR-ын шинжилгээ)-г өгөх шаардлагагүй болсон байна.
Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцинд хамрагдаагүй зорчигчид Монгол Улсын хилээр гарахаас 72 цагийн өмнө Ковидын шинжилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд сөрөг хариуг Япон Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны маягт дээр бөглүүлсэн байх шаардлагатай.
Шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийлгэсэн бөгөөд хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээтэй бол тусгаарлагдах шаардлагагүй.
Шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийлгээгүй тохиолдолд 7 хоног тусгаарлагдах шаардлагатай. Тусгаарлалтын 3 дахь өдрөө өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч хариу сөрөг гарсан бол тусгаарлагдахыг шаардахгүй болжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/coviduurchlult.html холбоосоор орж авна уу.
Эх сурвалж: Япон улсын элчин сайдын яам