Хүний нөөц

26 Sep 2022

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУСЛАХ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА. /Сонгон шалгаруулалт дууссан/

Image

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь үйлчилгээний туслах ажилтны сул  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Үйлчилгээний танхим болон  хариуцсан талбайн цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх, үйлчлүүлэгч ажиллагсдын тав тух, аюулгүй байдлыг хангах
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
  • Ажлын дадлага туршлагатай, үйлчилгээний чиглэлээр 2-оос дээш жил ажилласан байх;
  • Цэвэрлэгээ, үйлчилгээ, аюулгүй байдлын техник хэрэгсэл дээр ажиллах чадвартай байх; 
  • Харилцааны соёлтой, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Ажилдаа идэвхи санаачилгатай, нягт нямбай, цаг сайн баримталдаг байх;
  • Хөнгөн шуурхай, ажлын ачаалал дааж ажиллах чадвартай байх;
  • Төв аймаг болон Хан-Уул дүүргийн Яармаг, Буянт-Ухаад ойр амьдардаг бол давуу тал болно;
  • Цаашид тогтвор, суурьшилтай ажиллах.

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэх, дипломын хуулбарыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор info@khkhap.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Зөвхөн ажлын байрны шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих болно.

Холбоо барих утас: 75114323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980