Мэдээлэл

15 Nov 2018

“Хамад” олон улсын нисэх онгоцны буудал

Арабын буланг гэрэлтүүлэн гялтганах Катар улсын нийслэл Доха хотод сүндэрлэсэн “Хамад”олон улсын нисэх онгоцны буудал нь 2009 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байсан хэдий ч эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нээлтээ хийн Арабын 2 дахь том нисэх онгоцны буудал болсон билээ.

Энэхүү буудал нь одоогоор жилд 30 орчим сая зорчигч хүлээн авч байгаа бөгөөд ирээдүйд 50 гаруй сая зорчигч хүлээн авч үйлчлэхээр төлөвлөж байна. Мөн жилд 320000 агаарын хөлөг, 2 сая гаруй тонн ачаа хүлээн авдаг байна. “Хамад” ОУНОБ-ын хоёр нисэх зурвасын баруун зурвас нь 4850 метр уртаараа дэлхийд 8-д ордог. Нэг цагт 100 онгоц, гурван минутад таван онгоц хөөрөлт, буулт хийх боломжтой аж.

“Хамад” онгоцны буудлын хамгийн гайхалтай хэсэг бол яах аргагүй татваргүй барааны хэсэг бөгөөд энд дэлхий алдартай бүх том брэндийн дэлгүүр өнгө алаглан зэрэгцэн оршино.

Онгоцны буудал дотор 25 метрийн усан бассейн бүх зорчигчид чөлөөтэй үйлчлүүлж болохуйц фитнес зал байдаг гээд боддоо. Үнэхээр гайхалтай биш гэж үү.

Мөн “Хамад” онгоцны буудал дэлхийн хамгийн чимээ шуугиан багатай буудал бөгөөд танд садаа болохуйц чимээ тэнд бараг үгүй.

600 мянган метр хавтгай дөрвөлжин зорчигчийн терминал нь Катарын хамгийн том барилга юм. Зөвхөн 138 шалган нэвтрүүлэх хэсэгтэй талбай нь дангаараа 25,000 м2 бөгөөд үүнээс 14 шалган нэвтрүүлэх нь тусгай зориулалтын ( Катар Эйрвэйз 1 дүгээр ангиллын зорчигчдод ) зориулагдсан.

Засвар үйлчилгээний ангар нь дэлхийн хамгийн томд тооцогддог ба нэг дор 13 нисэх онгоц хүлээн авах боломжтой.

“Хамад” ОУНОБ нь A380-д зориулагдсан анхны нисэх онгоцны буудал юм.

Ачаа тээш шилжүүлэх систем нь цагт 5,000 буюу өдөрт 120,000 ширхэг ачаа шилжүүлэх боломжтой.

Дэлхийн хамгийн шилдэг нисэх буудлын үйл ажиллагаа үйлчилгээг зорчигчдод таниулан, зорчигчдын хүсэл сонирхолднийцүүлэх нь тэдний зорилго юм.Нийт 5,400 акр газарт 16 тэрбум ам долларын өртгөөр баригдсан архитектурын өндөр ач холбогдол бүхий энэхүү цогцолбор нь дэлхийн хамгийн тансаг нисэх онгоцны буудалд тооцогддог.Тиймдээ ч баригдаад удаагүй энэхүү онгоцны буудал нь 5 од хүртсэн дэлхийн 6 дахь тансаг зэрэглэлийн буудал болсон юм.

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980