2022 оны 09 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн Гуанжоу руу шууд нислэг үйлдэхээр болжээ.
Монгол Улс, БНХАУ-ын холбогдох байгууллагууд хэлэлцээр хийж, хоёр улсын агаарын хилийг нээж, тогтмол нислэгийг сэргээхээр болсон.
2022 оны 09 дүгээр сарын 8-наас эхлэн 11, 17, 18, 22, 25, 29-ний өдрүүдэд Улаанбаатар-Гуанжоу хот руу шууд нислэг үйлдэхээр болжээ.
БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд Гуанжоу хотын 8 дугаар эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлнэ. Эмнэлгээс гарах хугацааг эмч нарын хурлаар шийдвэрлэх бөгөөд эмнэлгээс гарсны дараа 14 хоног буудалд үргэлжлүүлэн тусгаарлаж хянах ба 14 хоногийн хугацаанд ПСР шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргах аж. Үүнтэй холбогдуулан үүссэн зардлыг тухайн иргэн бүрэн хариуцах юм байна.
Эх сурвалж: "МИАТ" ТӨХК