БНСУ-Д ЗОРЧИХ ЖУУЛЧИД ТУС УЛСЫГ ЗОРЧИХООС ӨМНӨ КОРОНА ВИРУСИЙН ШИНЖИЛГЭЭ ШААРДАХГҮЙ БОЛОВ
БНСУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Ли Ки Ил "Долоо бүрийн халдварын тоо есөн долоо хоногт анх удаа буурч, вирусийн тархалт буурах хандлагатай байна" хэмээн сэтгүүлчдэд мэдээлжээ.
2022 оны 9 дүгээр сарын 3 өдрөөс эхлэн Солонгос улсад зорчих жуулчид вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран тухайн улсыг зорчихоос өмнө корона вирусийн шинжилгээ хийлгэхийг шаардахгүй болсон байна. Гэсэн хэдий ч тухайн улсад очоод 24 цагийн доторкорона вирусийн PCR-ын шинжилгээ хийлгэх бөгөөдшинжилгээний хариу эерэг гарч, 7 хоногийн хорио цээрийн дэглэмд гацахаас сэргийлэх үүднээс тус улсыг зорчихоос өмнө корона вирусийн PCR-ын шинжилгээг өгөхийг зөвлөж байна.
8 дугаар сарын дундуур корона вирусийн халдварын өдрийн тохиолдол 180,000 гаруй байсантай харьцуулахад сүүлийн хэдэн долоо хоногт 100,000 орчим болж халдварын тохиолдол буурсантай холбогдуулан дүрэм журмыг зөөлрүүлээд байна.
БНСУ-д амны хаалтыг байгууламж дотор зүүх үүрэгтэй бөгөөд корона вирусийн халдварын шинжилгээгээр эерэг гарсан хүмүүсийг долоо хоногийн тусгаарлалтад байлгах нь үргэлжилсээр байна.
Эх сурвалж: Reuters News Agency