“Ханеда” Олон улсын нисэх онгоцны буудал
Бид дэлхий шилдэг 10 онгоцны буудлын тухай цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад Япон улсын Токио хотод байрлах “Ханеда” олон улсын нисэх онгоцны буудлыг танилцуулж байна.
“Ханеда”нисэх онгоцны буудалнь1931 онд нээгдсэн бөгөөд тухайн үедээ Япон улсын хамгийн том онгоцны буудал байв. Дайны жилүүдэд дотоодын болон Америкийн нисэх хүчинд цэргийн нисэх буудлын зориулалтаар ажиллаж байсан “Ханеда” нь 1947 онд анхны олон улсын нислэг хүлээн авсан бөгөөд 1951 онд Япон улсын дотоодын нислэгийг хүлээн авдаг болсон юм. 1978 онд Япон улс Токио хотоос 60км-ийн зайтай “Нарита” олон улсын нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулснаар “Ханеда”нисэх онгоцны буудлын бүх олон улсыннислэг “Нарита” -руу шилжиж “Ханеда” зөвхөн дотоодын болоод зарим нэг Азийн нислэгийг хариуцах болсон байв.2010 онд “Ханеда” буудал олон улсын нислэгийн 3 дахь терминалаа ашиглалтад оруулсан бөгөөд жилд 60.000 олон улсын нислэг хүлээн авах хүчин чадалтай болжээ.
Жилд 60 гаруй сая зорчигч хүлээж авч дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй буудлуудын 5 дугаарт бичигджээ. Харин “Forbes Travelers”-ийн судалгаагаар цаг нарийн баримталдаг буудлаар хоёр жил тэргүүлж байсан гэнэ. Нисэх цагийн 94.3%, ирэх цагийн 88.6% нь яг товлосон цагтай тохирч байжээ.
Токиогийн “Ханеда”Олон улсын нисэх онгоцны буудлын дотоодын болон олон улсын нислэгүүд нь Японы аялал жуулчлалын салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. “Ханеда”нисэх буудлыг Дэлхийн хамгийн цэвэр нисэх онгоцны буудал, 2018 оны дэлхийнхамгийн шилдэг дотоодын нисэх онгоцны буудлаар зарласан.
Токиогийн төвөөс өмнө зүгт 30 минут орчимзайд байрлах “Ханеда”нисэх онгоцны буудал нь “Нарита”нисэх онгоцны буудлыг бодвол Токиодойр байрлалтайгаас гадна орон нутгийн нислэгийн зангилаа учраас бизнес аялал хийж байгаа эсвэлЯпон улсад аялах гэж ирсэн жуулчдын хамгийн их үйлчлүүлдэг гол буудал юм.Үйлчилгээний чанар, цэвэр цэмцгэр байдал, дэлгүүр зэргүүдээрээ шилдгүүдийн тоонд зүй ёсоор эрэмблэгддэг ажээ.