Хүний нөөц

17 Jun 2022

ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА.

Image

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь тооцооны нягтлан бодогчийн сул  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын бүртгэлийн стандарт, нягтлан бодох бүртгэлийн хуульд нийцүүлэн хөтлөх, тайлагнах;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.

 

Тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсролын бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Нягтлан бодогчоор 3-аас дээш жил ажилласан туршлагатай;
  • Төсөвт болон хувийн аль ч салбарын аж ахуйн нэгж, байгууллагын санхүү нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлагнах, судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээлэл, албан бичиг баримт боловсруулах чадвартай;
  • Англи хэлний дундаас дээш шатны ярианы болон бичгийн мэдлэгтэй;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачлагатай, нягт нямбай;
  • Харилцааны болон ёс зүйн өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх;
  • Цаашид тогтвор, суурьшилтай ажиллах.

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэх, дипломын хуулбарыг info@khkhap.mn цахим хаяг руу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дотор илгээнэ үү. Зөвхөн ажлын байрны шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих болно.

Холбоо барих утас: 75114323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980