Онгоцонд авч орохыг хориглох зүйлс
Нарита нисэх онгоцны буудлын онгоцонд авч орохыг хориглосон зүйлс:
1.Шингэн зүйлс:
100 мл-ээс дээш хэмжээтэй шингэн зүйлсыг онгоцонд авч орохыг хориглоно.100 мл-ээс бага хэмжээтэй шингэн /гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг/-ийг тусгай гэрэлтдэг уутанд хийн гар тээшиндээ хийн шалгуулан орж болно.
- Авч орохыг хориглох шингэн зүйлс:
- Мисо шөл
- Жижиг савалгаатай шош, самрын төрлийн бүтээгдэхүүн
- Жимсний чанамал
- Тараг
- Лаазалсан загас
- Том хэмжээтэй гоо сайхны бүтээгдэхүүн
- Шүдний оо
- Үсний тос
2.Зай батерей:
- Notebook, дижитал камер авч орохыг хориглохгүй. Задгай батерей,зайг 2ш-ээс дээш авч орохыг хориглоно.
3.Хатуу хориглох зүйлс:
- Буу, галт зэвсэг, цаасны хутга, сэлэм, сахлын хутга, зэргийг авч орохыг хатуу хориглоно
4.Эм эмийн бүтээгдэхүүн:
- Нүд,хамрын дусаагуур зэрэг бага хэмжээтэй эмийн бүтээгдэхүүнийг хориглохгүй. /Заагдсан хэмжээнээс хэтрүүлэхгүй /