Удирдах ажилтан шалгаруулж авна /сонгон шалгаруулалт дууссан/

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь Санхүү-төлөвлөлт, хяналтын хэлтсийн даргын сул ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг хүрээнд явуулах, хяналт тавих;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.
Тавигдах шаардлага:
- Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
- Санхүү, татвар, нягтлан бодох бүртгэл, төлөвлөлт, хууль зүйн чиглэлээр мэргэшсэн байх;
- Санхүү, нягтлан бодох бүртгэл, татвар, бизнесийн удирдлага, төлөвлөлтийн чиглэлээр удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, компани, санхүү татварын эрхзүйн чиглэлээр ажлын туршлагатай байх /Хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалтад тэнцэж, хуульч, өмгөөлөгчийн ажил эрхэлж байсан бол давуу тал болно/;
- Англи хэлний дундаас дээш шатны ярианы болон бичгийн чадвартай,
- Харилцааны болон ёс зүйн өндөр соёлтой, санаачилгатай, багаар ажиллах чадвартай;
- Төлөвлөх, эрсдэл тооцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай;
- Компьютерын оффис хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх.
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэх, дипломын хуулбарыг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ тауэрын 503 тоот болон Khkhap.mn цахим хуудсаар ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 77114323