Нарита нисэх онгоцны буудал Олимпын наадамд ирэх зорчигчдод зориулж тусгай урсгал нээв.
06-р сарын 28-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар “Нарита олон улсын нисэх онгоцны буудал” компанийн захирал Тамүра Акихико, Токиогийн олимпын нээлт болон шинэ корона вирусийн нөхцөл байдалтай холбогдуулан 7 дугаар сарын 1-ны өдрөөс Олимпын наадамд ирэх зорчигчдын урсгалыг тусад нь байлгахаар болсныг мэдэгдэв.
Олимпын наадмыг зорьж гадаадаас ирэх 53,000 зорчигчдоос 30,000 гаруй нь Нарита нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэхээр байна.Энэ тал дээр Гаалийн ерөнхий газар болон Хилийн шалган нэвтрүүлэх албатай хамтарч ажиллаж байгаа бөгөөд онгоцноос буух цагийг хүртэл энгийн зорчигчдоос зөрүүлэх байдлаар зохицуулалт хийж байгаа юм.