Дубайн ОУНОБ-д шинэ төрлийн паспортын шалган нэвтрүүлэх төхөөрөмж туршив
Дубайн нисэх онгоцны буудал нь олон тооны инженерүүдийн гайхамшигтай ололтод тулгуурлан тогтмол өргөжин тэлж байгаа тул илүү их Аэробус А380 хүлээж авах болсон ч зорчигчдын сэтгэл ханамж тав тухыг байнга өмнөө тавьж ирсэн билээ.
Дубайн нисэх онгоцны буудал нь зорчигчдыг терминалаар энгийн ухаалгаар дамжин өнгрөөдөг дэлхийн цөөн нисэх буудлуудын нэг юм.
Шинээр ашиглалтад орсон паспортын хяналтын шалган нэвтрүүлэх төхөөрөмж зорчигчийн урсгалд илүү үр ашигтай байна.
Сард 8.37 сая зорчигч Дубай ОУНОБуудлаар үйлчлүүлсэн байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр шинэ технологи 3-р терминал дээр суурилагдаж байгаа бөгөөд зөвхөн Emirates-ийн нислэг, FlyDubai зэрэгт үйлчилж байгаа юм.
Шинэ паспортын хяналтын системийг нэгдүгээр болон Бизнес ангиллын зорчигчид дээр хэрэгжүүлэх ба туршилтын шатандаа явсан хэвээр байна.
Яаж ажиллах вэ?
Зорчигчид гарцад ойртон хэсэг хором зогсоход "Ухаалаг хонгил" нүдний бүрхүүлийг шинжин мэдээлэл авна.
Үүний дараагаар зорчигч 'Биометрийн бүс' замаар урагшаа алхах үед зорчигчийн нүүрэнд 3D хайлт хийнэ. Уг систем нь нүүр таних мэдээллийн сангаас 3D загварыг шалгана.Бүх үйл явц хэдхэн минут үргэлжлэх бөгөөд хүн үйлдэл хийх шаардлагагүй. Шинэ ухаалаг хонгилыг ашиглахдаа зорчигчид пасспортоо авч явах ёстой бөгөөд албаны ажилтанд шалгуулна. Гэвч энэ тухай нарийн мэдээлэл алга байна.
Нүүрээр таних систем нь хуурамч паспорт ашиглахыг зогсооход хэрэгтэй. Энэ технологийг зөвхөн Дубайд ашиглаж байгаа хэдий ч дэлхийн өнцөг булан бүрт нисэх онгоцны буудлуудад тодорхой зах зээлийн шаардлага байна.