Японд орж ирсэн иргэдийг гар утсаар хаана байгааг нь хянана
Япон засгийн газраас хилийн чандаас орж ирсэн иргэдийг 2 долоо хоногийн турш гадагш гарахыг хориглосон байна. Энэ хугацаанд апплекэйшины тусламжтай хаана байгааг нь хянахаар төлөвлөсөн боловч хилээр нэвтэрсэн хүмүүсийн 30%-тай нь холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймээс хяналтыг улам чангатгаж тусгаарлалтын байр руу орох үед нь апп татсан эсэхийг нь шалгаж оруулахаар болоод байна.
Мөн онц аюултай бүс болоод буй Энэтхэг зэрэг улсаас ирсэн иргэдийн байрлаж буй газар хяналтын ажилтнууд ажиглалт хийж байна. Мөн дүрэм зөрчиж гадуур зорчсон иргэдийн нэрийг олонд зарлах зэргээр арга хэмжээ авч ажиллах юм байна.
/Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/news/easy/k10013038441000/k10013038441000.html/