Шинэ корона вирусын халдвар авсан эсэхийг шалгах “Автомат PCR шинжилгээний робот”-г 2021 оны 05 сарын 20-ны өдөр Кансай олон улсын нисэх онгоцны буудалд байршууллаа.
Шинжилгээний хариу 80 минутын дотор гарах ба Олон улсын нислэгээр гадагш зорчих иргэд тухайн өдрөө шинжилгээ өгч бүртгэл эхлэхээс өмнө хариугаа авах боломжтой. Шинжилгээний роботыг энэ зунаас ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй байна.
Өдөрт 2500 хүний шинжилгээг /шүлсээр/ авах чадвартай бөгөөд одоогийн байдлаар төлбөрийн асуудлыг эмнэлгийн байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэхээр байна.
/Эх сурвалж: https://www.jiji.com/jc/p?id=20210520123352-0037923283/