Авто зогсоолын автомат хаалт нийлүүлэх үнийн санал авах тухай
![Image](/uploads/picture/51ed3da41adb171a779b5a3dd683894faba69e9e.png)
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Авто зогсоолын автомат хаалт нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналыг 2021 оны 05 сарын 24-ны өдрийн 10 цагаас өмнө Цахим Худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)-д өөрийн аж ахуйн нэгжийн цахим гарын үсэг (PKI)-ээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 05 сарын 24-ны өдрийн 10:30 минутад нээнэ.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ тауэр, 5 давхар 502 тоот өрөө, утас: 77114323