Дэлхийн хамгийн том Стамбулын шинэ нисэх буудал нээгдхээс өмнө ажилчид нисэх буудал дээр эсэргүүцэл үзүүлэв.
9-р сарын 14-нд эсэргүүцлийн дараа Туркийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд Стамбулын шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажилчидтай уулзах болно гэж мэдэгджээ.
Demirören News агентлаг мэдээлснээр 10 сард нээхээр бэлдэж буй НОБ-д аюултай нөхцөлд ажиллаж байгаа барилгын ажилчдын эсэргүүцлийн үеэр тусгай хүчнийхэн нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Стамбулын гурав дахь нисэх буудлыг барихаар байгуулагдсан IGA компанийн гүйцэтгэх захирал Кадри Самунуну ажилтнуудтай уулзах гэж байгаагаа мэдэгдсэн байна.
IGA-ийн мэдэгдэж байгаагаар 9-р сарын 14-ний өглөө ажлын талбайруу хүргэх чиглэлийн унаа хоцорсноос болж бороонд норон хүлээж байсан ажилчид унтууцсан байна.
Самунунлу "ажилчдын төлөөлөгчидтэй уулзаж, асуудлыг шийдэх арга замыг олох болно" гэж мэдэгдэв.
Хар тэнгисийн эрэг дээрх шинэ нисэх онгоцны буудал нь жилд 90 сая зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2023 онд энэ тоо 150 саяд хүрэх төлөвтэй байна.
Энэ төслийг олон нийтэд сурталчлахын тулд ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зургадугаар сард Ерөнхийлөгч Режеп Тайюк Эрдоганы онгоц уг НОБ-д газардсан байна.
Аравдугаар сарын сүүлээр товлосон цагт дуусгахаар 35,000 хүн ажиллаж байна.