Мэдээлэл

11 Oct 2018

Дэлхийн хамгийн урт нислэг эхэлнэ

Маргаашнаас буюу аравдугаар сарын 11-нээс эхлэн "Сингапур Эйрлайнс" компанийн “Airbus A350-900” агаарын хөлөг дэлхийн хамгийн хол замыг туулах, хамгийн урт нислэгийг үйлдэж эхлэх нь. Энэ нислэг нийт 16 мянга гаруй километрийг туулж Сингапураас Нью-Йорк хотод 19 цаг нисч хүрэх бөгөөд хөлөг бизнес ангиллын ердөө 100 суудалтай юм байна. Хэдийгээр энэ нислэгийг олон жилийн өмнө санаачилсан ч тухайн үед буюу 2013 онд үр ашиггүй гэж үзээд эхлүүлээгүй юм. Харин маргаашнаас эхлэх уг нислэг долоо хоногт гурван удаа “Newark Liberty” олон улсын нисэх буудалд хүрч байх нь ээ.

Тэгвэл бүтэн хоног шахам зогсохгүй үргэлжлэх энэ нислэгийн үеэр зорчигчдын тав тухыг хэрхэн хангах вэ? Энэ бол Австралийн Перт хотоос Лондон руу хүрдэг урт нислэгээс даруй гурван цагаар урт. Энэ асуудлыг шийдвэрлэхэд агаарын хөлгийн интерьер хариуцсан захирал Флорент Петтени хичээж ажилласан гэдгээ “CNN”-д хэлжээ. Онгоцны бүхээг өндөр таазтай, ухаалаг LED гэрэлтүүлэгтэй бөгөөд чимээ шуугиан нь ч бага ажээ. Түүнчлэн урт хугацааны нислэгт зориулж хөлгийг бүтээсэн учраас ашигласан материал нь хүртэл ялгаатай гэдгийг тэр онцлов. Түүнчлэн хөлгийн цонх нь панорам үзэмжтэй бөгөөд цонхны хажууд суудал авна гэж булаалдах шаардлагагүй гэнэ.

Энэ нислэгийг үйлдэж эхэлснээр дэлхийн хамгийн урт, тасралтгүй үргэлжилдэг нислэгийн жагсаалт шинэчлэгдэж байгааг танилцуулж байна.

ХАМГИЙН УРТ НИСЛЭГҮҮД

1.    Сингапур – Нью-Йорк – 16,700км

2.    Доха – Окланд – 14,259км

3.    Лондон – Перт – 14,496км

4.    Дубай – Окланд – 14,200км

5.    Лос-Анжелес – Сингапур – 14,113км

6.    Сидней – Хьюстон – 13,833км

7.    Сидней – Даллс – 13,837км

8.    Сан Франциско – Сингапур – 13,592км

9.    Атланта – Йоханесбург – 13,581км

Абу Даби – Лос Анжелес – 13,502км

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980