Мэдээлэл

08 May 2020

2020 онд зорчигчдын тоо болон орлого буурахыг сэрэмжлүүлж байна

Image

Дэлхийн нисэх буудлын холбооноосCOVID-19цар тахлын улмаас нийт зорчигчдын тавны хоёр буюу 38.1%-ийг алдана, нислэг цуцлагдаж зорчигчдын тоо буурснаар орлого багасах бөгөөд тус салбарын энэ онд олох байсан 172 тэрбум долларын төлөвлөгөө оны эцэс гэхэд 45 орчим хувь буюу 76 тэрбум долларийн алдагдалтай гарна хэмээнүзэжбайна.

Дэлхийн нисэх буудлын холбооны гүйцэтгэх захирал Анжела Гиттенс нь“Нисэхбуудлын салбарт зорчигчдын тоо огцом буурсан нь томоохон аюул юм.Засгийн газраас ажлын байрыг хадгалж, аж үйлдвэрийн салбарыг тогтвортой, хурдан хугацаанд нөхөн сэргээх боломж олгохын тулд яаралтай эдийн засгийн хариу арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.2020 оны эхний улиралд хэдийнээ олон тэрбум долларын алдагдалтай байгаа. COVID-19-ийн улмаас 2020 оны хоёрдугаар улиралд төдийгүй жилийн хоёрдугаар хагас хүртэл үргэлжлэх төлөвтэй байна"гэж тэмдэглэжээ.

Агаарын тээврийн салбарын ихэнх мэргэжилтнүүд 1-2 жил хүртэлх хугацааны дараа хямралын өмнөх түвшинд хүрэх боломжтойгэж үзэж байна.

Дэлхийн эдийн засгийн бодлогод хариу арга хэмжээ авах нь нисэх онгоцны буудлын үндсэн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, дэлхийн сая сая ажлын байрыг хамгаалах, аж үйлдвэрийн салбарын тогтвортой байдлыг баталгаажуулж, нөхөн сэргээлтийн үндэс суурийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Орлого огцом буурч байгаа тул Дэлхийн нисэх буудлын холбооноос нисэх буудлуудад санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд шаардлагатайарга хэмжээг авч байгааг тэмдэглэжээ.Нисэх онгоцны буудлуудынзардлыг бууруулахын тулд дэд бүтцийн зарим хэсгийг хамаарч капиталын зардлыг хэмнэх, ажилчдын зардлыг бууруулах замаар хувьсах зардлыг багасгах юм.

Эдгээр шийдвэрийг хүлээж авах хэцүү боловч энэ салбарт тулгарч буй хямралыг давж гарах, дотоодын зорчигчдын урсгалыг хурдацтай сэргэлтийг хангах шаардлагатай гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч олон улсын зорчигчдын урсгалын хувьд сэргээн засварлах хугацаа удаан үргэлжлэхээр байна. Учир нь аливаа олон улсын нислэгүүд харилцан зөвшөөрөл авах шаардлагатай байдаг гэжээ. 

 

Эх сурвалж: http://www.airport-world.com/

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980