COVID-19-ын улмаас гадаад оронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав
Олон улсын агаарын тээврийн холбооны(IATA) мэдэгдсэнээр өнгөрсөн хоёрдугаар сард зорчигчдын эрэлт өнгөрсөн оны 2 дугаар сарынхаас 14.1хувиарбуурсан гэж мэдэгдэв.
Агаарын тээврийн эрэлтийг нийт зорчигч км-т (RPK) олох орлогоос хэмждэг бөгөөд энэ нь 2001 оны 9 дүгээр сарын 11—ний өдрөөс хойш зорчигчдын урсгалын хамгийн том бууралт байсан, БНХАУ-ын дотоод аяллын хэмжээ буурч, Ковид-19 цар тахал болон аяллын хязгаарлалтаас болж Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын эрэлт буурсантай холбоотой гэж мэдэгдэж байна.
Олон улсын агаарын тээврийн холбооныГүйцэтгэх захирал Александре де Юниак “Хоёрдугаар сард агаарын тээврийн компаниуд Ковид-19 вирусийн тархалтыг зогсоох үүднээс хилийг хаасан бөгөөдагаарын тээврийн компаниудын зардлыг бууруулахаас өөр аргагүй тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай, Ази, Номхон далайн орнуудын тээвэрлэгчдийн уналт 41 хувь болж, улам дордож эхэлсэн.
Энэ бол салбарын хамгийн том хямрал юм. CAG болон түүний түншүүд энэ хямралын үеэр аль болох олон ажлын байрыг авч үлдэх, нисэх онгоцны буудлын ажилтнуудыг сургах, ажилд авах боломжийг хайж байна гэж хэлжээ.
Нисэх буудлын удирдлагын дэд ерөнхийлөгч Тан Лай Тек аялал жуулчлалын эрэлт огцом буурснаас болж агаарын тээврийн компаниуд нислэгээ зогсоогоод байгаа тул энэ хэцүү үед нисэх онгоцны буудлын түншүүддээ туслахыг эрмэлзэж байна. Ойрын хугацаанд үйл ажиллагааны цар хүрээ багасах хэдий ч агаарын тээврийн болон зорчигчдын нислэгээ үйлдсээр байна гэж онцлон тэмдэглэжээ.
The International Air Transport Association(IATA)- Олон улсын агаарын тээврийн холбоо
Airport council international(ACI)- Дэлхийн нисэх буудлын холбооны 2020 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн “ Эдийн засгийн сэтгүүл”-д нийтэлсэн мэдээллээс орчуулав.
Эх сурвалж: https://airport-world.com/