Мэдээлэл

28 Mar 2025

"НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ" ХХК ROUTE ASIA- 2025 АРГА ХЭМЖЭЭНД 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ОРОЛЦОЖ БАЙНА

Image

Агаарын тээврийн салбар нь далайд гарцгүй Монгол Улсыг бусад улс оронтой холбож, гадаад худалдаа өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгийг сайжруулахад гол үүрэг гүйцэтгэдэг.

Монгол Улсын агаарын үүд хаалга болсон "Чингис хаан" Олон улсын нисэх буудлаас олон улсруу нисэх нислэгийн шинэ чиглэл нэмэгдүүлэх зорилгоор “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь Route Asia-2025 арга хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай оролцож байна.

Энэ удаагийн арга хэмжээ нь 2025 оны 3-р сарын 25-27-ны өдрүүдэд Австралийн Перт хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн улс орнуудын 143 нисэх буудал, 110 агаарын тээвэрлэгч, 33 аялал жуулчлалын компаниуд оролцон, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн мэдээлэл солилцож хамтын ажиллагааг эхлүүлэх юм.

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980