Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах сургалтад хамрагдлаа

Газар хөдлөлтийн аюулыг таниулах зарлан мэдээллийн дуут дохиог маргааш буюу 2025 оны гуравдугаар сарын 27-ны 16.00 цагаас гурван удаа дамжуулахаар болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 60 цамхгаар зарлан мэдээлэл, дуут дохиог дамжуулах аж.
Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Хадгалалтын технологи хариуцсан, эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Б.Амаржаргал, Ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч А.Отгонжаргал нар Зам, тээврийн яамны алба хаагчдад "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах арга хэмжээ" сэдвээр сургалт хийлээ.
Ингэснээр газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах, төрийн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдсэн юм.
Сургалтад Зам, тээврийн яамны алба хаагч идэвхтэй оролцлоо.