Хүний нөөц

05 Dec 2024

НЯРАВ ШАЛГАРУУЛЖ АВНА

Image

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь

НЯРАВ”-ын сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.

Ажлын байрны нэр:                       “Нярав

Ажлын байрны төрөл:                    Үндсэн ажилтан /байнгын/

Ажлын өдөр, цаг:                             Ажлын 5 өдөр, долоо хоногт нийт 40 цаг

Ажлын байрны хаяг, байршил:    Улаанбаатар хот, СБД

 

Албан тушаалын зорилт, гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

Компанийн өмч, эд хөрөнгө, бэлэн мөнгө, тэдгээрийн бүртгэл, ашиглалт, зарцуулалт, шилжилт хөдөлгөөнийг бүртгэн, хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, аж ахуйн үйл ажиллагааг хариуцан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийг хөтлөх, эрх бүхий субъектэд тайлагнах, холбогдох бусад ажил үүргийг гүйцэтгэх.

 

Тавигдах үндсэн шаардлага:

  • Дээд боловсролын Бакалаврын зэрэгтэй;
  • Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн суурь мэдлэг, компьютер, оффис хэрэглээний программууд, цахим-интернэт ажлын орчны программ хангамж, техник хэрэгслийг бүрэн ашиглах чадвартай;
  • Ажил үүргийн дагуу тайлан мэдээ, төлөвлөгөө, албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах чадвартай;
  • Ажил мэргэжилдээ хамаарах хууль, эрх зүйг бие даан судалж, хэрэгжүүлэх чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;
  • Нягтлан бодогч,Нярав, Худалдан авах ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай эсвэл мэргэшүүлэх сургалтад хамрагдсанбол давуу тал болно.

 

Бүрдүүлж ирүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /бүрэн бөглөсөн байх/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэших болон бусад сургууль, сургалтад хамрагдсан бол диплом, гэрчилгээний хуулбар,
  • Өмнөх ажлын газрын тодорхойлолт,
  • Бусад  /ажлын байрны шаардлагыг хангаж буйг нотлох бусад нэмэлт баримт бичиг байж болно/.

Ажил горилогч нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг info@khkhap.mnмэйл хаягаар ирүүлнэ.

      Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын хугацаа нь материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 3-5 өдрийн дотор товлогдоно.

Холбоо барих утас: 7511-4323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980