Хүний нөөц

23 Jul 2025

“ЗАХИРГААНЫ МЭРГЭЖИЛТЭН”-ий орон тоонд ажилтан шалгаруулж авна.

Image
Ажлын байрны нэр:        “Захиргааны мэргэжилтэн”
Ажлын байрны төрөл:      Үндсэн ажилтан /байнгын/
Ажлын өдөр, цаг:                Ажлын 5 өдөр, долоо хоногт нийт 40 цаг
Ажлын байрны хаяг, байршил:    Улаанбаатар хот, СБД
 
Гүйцэтгэх үндсэн ажил үүрэг:
 
Компанийн захиргаа удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хэлтсийн даргад дэмжлэг үзүүлэх, компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж, дотоод зохион байгуулалтын ажил үүргийг гүйцэтгэх, хяналт тавих
 
Тавигдах үндсэн шаардлага:
 
Эрх зүйч, Хүний нөөцийн удирдлага, менежмент, Бизнесийн болон Төрийн захиргааны удирдлага, менежментийн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн;
Дээд боловсролын Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэжлээр эсвэл мэргэшлийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан;
Албан баримт бичиг төлөвлөх, боловсруулах, хянах чадвартай, монгол хэлний хос бичгээр /кирилл-уйгуржин монгол бичиг/ албан хэрэг хөтлөх мэдлэг, чадвартай;
Компанийн эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүйн хууль хэрэглээний мэдлэг, чадвар сайн;
Монгол хэл, бичиг, зөв бичих дүрмийн мэдлэг болон хэл яриа, харилцааны чадвар сайн
Оффисын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, интернэт орчин, цахим мэдээллийн хэрэгслийн бүх төрлийн эх сурвалжийг бүрэн ашиглах чадвартай;
Төлөвлөх, эрсдэл тооцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай
Англи хэлний зохих мэдлэгтэй байх
Бие дааж болон багаар ажиллах, ачаалал даах чадвартай.
 
Бүрдүүлж ирүүлэх материал:
 
Төрийн албан хаагчийн анкет /бүрэн бөглөсөн байх/,
4x3-ын хэмжээтэй 1 хувь цээж зураг;
Иргэний үнэмлэхийн хуулбар,
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Бакалаврын диплом, мэргэших болон бусад сургууль, сургалтад хамрагдсан бол диплом, гэрчилгээний хуулбар.
Тухайн ажлын байрны чиг үүрэгтэй холбогдуулан мэргэшсэн байдал, ажлын туршлага болон бусад тусгай шаардлагыг нотлох баримт бичиг.
 
Ажил горилогч нь 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлэх материалыг компанийн info@khkhap.mn мэйл хаягаар ирүүлнэ.
 
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих ба ярилцлагын хугацаа материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5-7 өдрийн дотор товлогдоно.
Холбоо барих утас: 7511-4323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980