Ил тод байдал

15 Aug 2023

“ЧИНГИС ХААН” ОУНБУУДАЛ 2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН БАЙДЛААР 930 МЯНГАН ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВЛАА.

Image
“Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар олон улсын 24 чиглэл, орон нутгийн 9 чиглэлд нийт 7,843 нислэг хийгдэж, 930 мянган зорчигч үйлчлүүлэгч үйлчлүүлээд байна. Үүнээс олон улсын 5,025 нислэгийн 698,982 мянган зорчигч, Орон нутгийн 2,818 нислэгийн 231,917 зорчигч хүлээн авлаа.
“Чингис Хаан” олон улсын нисэх буудалд гэрээт 19 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд энэ онд шинээр Тайландын Тай Вьетжет, ОХУ-ын Ираэро, Красавиа компаниуд хуваарьт болон захиалгат нислэг үйлдэж байна.
Мөн цар тахлын дараах нислэг сэргэлт болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд зорчигч урсгал нэмэгдэж өнөөдрийн байдлаар “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэгчдийн тоо НЭГ САЯ даваад байна.

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980