Мэдээлэл

08 Jul 2021

Япон улсын зам тээвэр аялал жуулчлалын яамнаас шинэ нисэх буудлын нээлтийн талаар мэдээллэв

Image

 

Мицүбиши корпораци, Нарита олон улсын нисэх онгоцны буудал ,  “Жапан Эйрпорт Терминал”, JALUX гэсэн 4 компани хамтран үйл ажиллагаа явуулах Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудал / цаашид Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал гэх / 07 дугаар сарын 04-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа нээхээр боллоо

·         Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Төв аймгийн нутаг дэвсгэрт Япон улсын иенийн хөнгөлттэй зээлээр баригдсан Шинэ нисэх онгоцны буудал 2021 оны 07 дугаар сарын 04-ны өдөр үйл ажиллагаагаа нээх болсныг мэдэгдэж байна

·         Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы талаас “Консорциум SPV” буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК төслийг хэрэгжүүлэх юм. Концессын гэрээний хугацаа 15 жил.

·         Шинэ нисэх онгоцны буудал нь цаашид Япон Монгол 2 орны найрамдалт харилцааны бэлэг тэмдэг болох юм.

·         Япон улсын зам тээвэр аялал жуулчлалын яамны зүгээс Япон талын Шинэ нисэх онгоцны буудлын цаашдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллахын сацуу хилийн чанад дах нисэх буудлын дэд бүтцийн системийг сайжруулах тал дээр хичээнгүйлэн ажиллана

 “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент”-ын ерөнхий мэдээлэл

1.    Япон талын үйл ажиллагааны ерөнхий чиглэл:Шинэ нисэх буудлын аэродром, бусад барилга байгууламж газар болон Зорчигч терминалын үйл ажиллагааг хариуцан ажиллана

2.    Хувьцаа : Япон тал-51% Монгол тал-49%  Концессын гэрээний хугацаа 15 жил

3.    Нисэх буудлын ерөнхий мэдээлэл:

·         Хурдны авто зам- 32,2 км

·         Терминалын барилга-35,300 м2 /Жилд 2 сая зорчигч хүлээж авах хүчин чадалтай/

·         2013 оны 6 сард барилгын шав тавигдаж 2020 оны 4 сард барилгын ажил дуусгавар болсон

·         Барилгын архитектур - Oriental Consultants Global JV компани

·         Барилга угсралт-Mitsubishi Corporation / Chiyoda Corporation JV

[Ministry of Land, Infrastructure and Transport (Japanese only)] https://www.mlit.go.jp/report/press/content/001412167.pdf

[JICA (Japanese)]

https://www.jica.go.jp/press/2021/20210702_30.html

[Mitsubishi]

https://www.mitsubishicorp.com/jp/en/pr/archive/2021/html/0000047394.html

[Narita]

https://www.naa.jp/en/docs/20210702-mongolia-en.pdf

[Haneda]

https://www.tokyo-airport-bldg.co.jp/files/news_release/000011145.pdf

[Jalux]

https://www.jalux.com/documents/en/profile/press/190705_presrelease.pdf

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ тауэр, 5 давхар

Архив, бичиг хэргийн ажилтан-77114323

+976 77114303