Хүний нөөц

31 Dec 2019

Нээлттэй ажлын байр

Image
  1. Тооцооны нягтлан бодогч:
  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсролын бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
  • Нягтлан бодогч мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай,
  • Санхүү бүртгэлийн болон компьюторын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн,
  • Компани, аж ахуйн нэгжийн тайлан баланс гаргах чадвартай,
  • Албан бичиг боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай,
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй,
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачлагатай,
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.

       

       2.Гэрээ, эрх зүйн шинжээч:

  • Хууль, эрх зүйн чиглэлээр дээд боловсролын бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Хуульчийн гэрчилгээ авсан байх,
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Албан бичиг төлөвлөх, боловсруулах чадвартай,
  • Асуудалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай,
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай,
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх,
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачлагатай,
  • Харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй, багаар ажиллах чадвартай,
  • Олон улсын гэрээний эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

       

       3. Захиргааны ажилтан:

  • Хууль эрхзүй, хүний нөөц, захиргааны чиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй ажил ажилласан туршлагатай,
  • Захиргааны эрх зүйн онолын болон практикийн өргөн мэдлэгтэй,
  • Судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах чадвартай,
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй,
  • Харилцааны болон ёс зүйн өндөр соёлтой, санаачилгатай багаар ажиллах чадвартай;
  • Компьютерын оффис хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн,

 

Бүрдүүлэх материал:

 

Төрийн албан хаагчийн анкет, Иргэний үнэмлэх, Дипломын хуулбарыг 2020 оны 01дүгээр сарын 10-ны өдрийн дотор Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн гудамж-17, Гэрэгэ тауэр, 5 давхар 502 тоотод ирүүлнэ үү.

 

        Холбоо барих утас: 77774303, 77114353

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980