НАРИТА НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ХЭСЭГТЭЭ 1 ХҮНИЙ АЖЛЫН БҮХЭЭГ СУУРИЛУУЛЛАА.
Japan airport terminal нь Нарита нисэх онгоцны буудлын 2-р терминалын орон нутгийн хэсэгт ажлын зориулалт бүхий нэг хүний бүхээгийгбайрлууллаа. 1-р сарын 6-ны өдрөөс эхэлж JR 58 болон 62-р хоолойны хэсэгт байрлуулсан байна. Ширээ, сандал, залгуур, интернэтийн хэрэгцээ бүрдсэн тус ажлын бүхээгийг цахимаар ажиллах болон цахим хурлын зориулалтаар ашиглана гэж үзэж байгаа юм.
Төлбөрийн хувьд 15 минут нь 275 иенээс эхлэж байгаа бөгөөд кредит карт болон бусад бүх төрлийн төлбөрийн хэрэгслээр төлөх боломжтой. Цагийн хуваарийн тухайд өглөө 7 цагаас оройн 9 цаг 30 минут хүртэл ашиглаж боломжтой.