Мэдээлэл

21 Sep 2018

“ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ БУУДЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА.

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн монголын талд ногдох 49 хувийг эзэмших төрийн өмчит компани байгуулах асуудлыг Засгийн газрын энэ 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд танилцуулсан.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн монголын талд ногдох 49 хувийг эзэмших “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахаар тогтлоо.

Шинэ нисэх буудал ашиглалтад орох хүртэл “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, өөрчлөх, шилжүүлэх, хувьцаа эзэмшигч болгох зэргээр бүтцийн өөрчлөлт оруулахгүй нисэх буудлын нэр, хөрөнгө эзэмших эрх хэмжээг хэвээр үлдээж, менежментийн төсөл хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн монголын талын хувьцаа эзэмшигчийг шинээр байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” компани нь монголын талын хувьцаа эзэмшигчийн хувьд шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах, үр ашигтай, тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэх, үйлчилгээний үнэ тариф тогтоох, нисэх буудлын нисэхийн бус үйлчилгээг өргөжүүлэх ажлыг хийж, хамтарсан компанид ашиглуулахаас бусад нисэх буудлын эзэмшил газрыг хариуцна. Мөн төрийн шийдвэр, бодлого, хяналтыг хэрэгжүүлэх боломжтой болж, оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээж, бизнесийн зарчмаар ажиллана.

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980