Мэдээлэл

10 Aug 2022

ГАДААД УЛСААС ИРЭХ ЗОРЧИГЧИД 8 ДУГААР САРЫН 4-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН "ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДҮҮЛЭГ" БӨГЛӨНӨ.

Image

Гадаад улсаас ирэх Зорчигчид 8 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн "Эрүүл мэндийн мэдүүлэг" бөглөнө.

Дэлхий эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр коронавируст халдвар (КОВИД-19)-ын мутацлагдсан хувилбар /Омикрон ВА4, ВА5/-ын тархалт нэмэгдэж, хоруу чанар нь буурахгүй байгаа, түүнчлэн Африкийн орнуудад нутагшмал хэлбэрээр бүртгэгдэж байсан сармагчны цэцэг өвчин 5 бүсийн 69 улс, оронд лабораториор батлагдсан тохиолдол 13340 бүртгэгдэж, уг өвчнийг ДЭМБ-аас 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарласантай холбогдуулан 2022 оны 8 дугаар сарын 4-нөөс эхлэн гадаад орноос ирэх зорчигчид “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөхөөр боллоо.

Иймд Зорчигч Та бүхэн агаарын хөлөгт тарааж өгсөн "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг үнэн зөв бөглөн Хилийн нэвтрэх цэгт шалгуулан хураалгана уу.

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980