Мэдээлэл

22 Oct 2018

Цагийг оновчтой, ажил хэрэгч өнгөрөөх бяцхан зөвлөмжүүд

Бизнесийн урт хугацааны нислэгийн үед хязгаарлагдмал орчинд маш олон цагийг дэмий өнгөрөөх нөхцөл байдал танд тулгардаг. Магадгүй энэ нь түр  унтаж нойр авах, эсвэл кино үзэх, бусадтай харилцаа үүсгэх боломж ч байж болно. Гэсэн хэдий ч байнгын аялагчдад нислэг тутамд зарцуулсан цаг нь тодорхой боломжийг сул өнгөрөөж байна гэж үздэг.

 Хэрэв ийм асуудалтай тулгарч байсан бол энэ удаа та үүнийг давуу талаа болгон ашиглах зарим санааг сонирхуулж байна.

Ажил хэргээ амжуулах:

Зөөврийн компьютер авсаархан бөгөөд нислэгийн үед ямар нэгэн хязгаарлалт тулгардаггүй тул оффисыг орлохуйц, зарим ажлаа амжуулах төгс боломжит орчинг бий болгодог.

Үүнд цахим шуудан унших, хариулах, шинэ мэдээ мэдээлэл солилцох зэрэг ажлууд багтана.

Хэрвээ та онгоцны бүхээгт чимээ ихтэй байвал чихэвч ашиглан нам гүн тайван орчныг бүрдүүлж болох юм.

Төслүүд дээр ажиллах:

Заримдаа завгүй ажилтай үед чухал төсөл дээр ажиллах, танилцуулага хийх цаг гаргахад хэцүү байдаг.

Урт хугацааны нислэгийн үед та өөрийн ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх маш их цаг зав гарна. Хэрэв та тодорхой нэг асуудлыг шийдэх шаардлагатай байсан бол энэ нь хойш тавьсан асуудлаа дуусгах төгс боломж юм.

Өөртөө анхаарал тавих:

Ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ өөртөө цаг гаргах хэрэгтэй. Хэрэв та ердийн ажлын өдрөөр амар амгалан байж оюун санаагаа цэвэрлэх хэцүү байдаг бол онгоцонд сууж байхад бясалгал хийх, оюуны зарим нэг дасгалд цаг заваа зориулах боломж олдоно.

Та стрессийг бууруулах, эрүүл мэндээ сайжруулах арга, ашиг тусын талаар илүү ихийг олж мэдэхийг хүсвэл бясалгалын тухай бичлэг нислэгийн үед нүдний хаалт зүүгээд сонсож болно.

Үүний дараа та зорьсон газартаа хүрэхэд өөдрөг, сэтгэл хангалуун болсон байх болно.

www.airwaysmag.com

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980