ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА. /Сонгон шалгаруулалт дууссан/

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь тооцооны нягтлан бодогчийн сул ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын бүртгэлийн стандарт, нягтлан бодох бүртгэлийн хуульд нийцүүлэн хөтлөх, тайлагнах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.
Тавигдах шаардлага:
- Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсролын бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Нягтлан бодогчоор 3-аас дээш жил ажилласан туршлагатай;
- Төсөвт болон хувийн аль ч салбарын аж ахуйн нэгж, байгууллагын санхүү нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлагнах, судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээлэл, албан бичиг баримт боловсруулах чадвартай;
- Англи хэлний дундаас дээш шатны ярианы болон бичгийн мэдлэгтэй;
- Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачлагатай, нягт нямбай;
- Харилцааны болон ёс зүйн өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэх, дипломын хуулбарыг info@khkhap.mn цахим хаяг руу 2021 оны 12 дугаар сарын 8-ны дотор илгээнэ үү. Зөвхөн ажлын байрны шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих болно.
Холбоо барих утас: 77114323