Хүний нөөц

01 Dec 2021

ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА.

Image

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь ерөнхий нягтлан бодогчийн сул  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын бүртгэлийн стандарт, нягтлан бодох бүртгэлийн хуульд нийцүүлэн хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих замаар санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хэрэглэгчдийг санхүүгийн үнэн зөв мэдээллээр ханган ажиллах;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.

 

Тавигдах шаардлага:

  • Санхүү нягтлан бодох бүртгэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй;
  • Ерөнхий нягтлан бодогчоор 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
  • Төсөвт болон хувийн аль ч салбарын аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, татварын тайлан балансыг өндөр түвшинд гаргах, хянах, судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээлэл, албан бичиг баримт боловсруулах чадвартай;
  • Санхүү бүртгэлийн болонкомпьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Англи хэлний дундаас дээш шатны ярианы болон бичгийн мэдлэгтэй;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайн, идэвх санаачлагатай, нягт нямбай;
  • Харилцааны болон ёс зүйн өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэх, дипломын хуулбарыг info@khkhap.mn цахим хаяг руу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний дотор илгээнэ үү. Зөвхөн ажлын байрны шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих болно.

Холбоо барих утас: 77114323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ тауэр, 5 давхар

Архив, бичиг хэргийн ажилтан-77114323

+976 77114303