Хүний нөөц

25 Oct 2021

Үйлчилгээний туслах ажилтан шалгаруулж авна /сонгон шалгаруулалт дууссан/

Image

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь үйлчилгээний туслах ажилтны сул  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Үйлчилгээний танхим болон  хариуцсан талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгалыг тогтмол хийж гүйцэтгэх, үйлчлүүлэгч,  ажиллагсдын  тав тух, аюулгүй байдлыг хангасан цэвэр, цэмцгэр орчинг бүрдүүлэх
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
  • Ажлын дадлага туршлагатай, үйлчилгээний чиглэлээр 2-оос дээш жил ажилласан байх;
  • Цэвэрлэгээний техник хэрэгсэл дээр ажиллах чадвартай байх; 
  • Харилцааны соёлтой, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Ажилдаа идэвхи санаачилгатай, нягт нямбай, цаг сайн баримталдаг байх;
  •  Хөнгөн шуурхай, ажлын ачаалал дааж ажиллах чадвартай байх;
  • Төв аймаг болон Хан-Уул дүүргийн Яармаг, Буянт-Ухаад ойр амьдардаг бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэх, дипломын хуулбарыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ тауэрын 503 тоот болон info@khkhap.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 77114323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ тауэр, 5 давхар

Архив, бичиг хэргийн ажилтан-77114323

+976 77114303