Мэдээлэл

16 Oct 2018

Сингапурын нисэх буудал

Сингапурын “Changi” нисэх буудал нь 100 гаруй улсын агаарын тээврийн компанитай хамтран ажилладаг ба дэлхий даяар 400 гаруй хот руу нислэгийн үйлчилгээ үзүүлдэг. Долоо хоногт 7,200 гаруй хөөрөлт, буулт хийгддэг ба энэ нь ойролцоогоор 80 секунд тутамд болдог үйл ажиллагаа юм.

2017 оны 12-р сард “Changi”нисэх онгоцны буудал нь нийт 5.86 сая зорчигч хөдөлгөөнийг бүртгэсэн нь 1981 онд нээгдсэнээсээ хойш 1 сарын хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт юм.

Нисэх буудал нь 2017 оныг хүртэл нийтдээ 557 шагнал хүртсэн ба үүнээс 26 удаад нь "Шилдэг нисэх буудал" шагналыг хүртэж байжээ: “Changi” нисэх онгоцны буудал нь үйлчилгээний чанарын дээд зэргийн стандартыг хадгалах, одоо байгаа терминалуудын үйл ажиллагааг тогтмол сайжруулах, шинэ байгууламж барих зорилтыг хэрэгжүүлсээр байна.

Тус нисэх буудал жилд 85 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай.

Ирээдүйн терминал ба төслүүд:

2020 оны сүүлээр “Terminal 5” -ыг ашиглалтад оруулж жилдээ 50 сая зорчигч хүлээн авахаар төлөвлөж байна. Нисэх буудлын терминалын бүтэц, хэмжээ нь өмнөх терминалуудаас үлэмж том байхаар төлөвлөгджээ.

“Changi”нисэх онгоцны буудалд нь 24 цагийн турш сүүлийн үеийн кинонуудыг үнэгүй үзүүлэх кинотеатр, дээвэр дээрх усан сан, олон төрлийн эрвээхэйнүүдийг үзэж сонирхох цэцэрлэгт хүрээлэн гэх мэт үзвэр үйлчилгээгээр үйлчилж зорчигчдын ая тухтай байдлыг дээд зэргээр хангаж чаддаг байна.

Changi” нисэх буудлын 4 дүгээр терминалын зураг

“Changi” Эйрпорт Группын гүйцэтгэх захирал Ли Сио Хианг хэлэхдээ: “Дэлхийн шилдэг нисэх онгоцны буудал “Skytrax” шагналыг тав дахь жилээ дараалан хүртэж байгаа нь 50000 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа манай Чанги нисэх онгоцны буудлын хамт олонд маш их урам өглөө. Энд ажилладаг хүн болгон зорчигчдод хамгийн мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээхээр хичээж ажилладаг.” хэмээн онцолж байжээ.

www.airport-world.com

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980