Мэдээлэл

30 Jun 2021

Нарита нисэх онгоцны буудал Олимпын наадамд ирэх зорчигчдод зориулж тусгай урсгал нээв.

Image

06-р сарын 28-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар “Нарита олон улсын нисэх онгоцны буудал” компанийн захирал Тамүра Акихико, Токиогийн олимпын нээлт болон шинэ корона вирусийн нөхцөл байдалтай холбогдуулан 7 дугаар сарын 1-ны өдрөөс Олимпын наадамд ирэх зорчигчдын урсгалыг тусад нь байлгахаар болсныг мэдэгдэв.

Олимпын наадмыг зорьж гадаадаас ирэх 53,000 зорчигчдоос  30,000 гаруй нь Нарита нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэхээр байна.Энэ тал дээр Гаалийн ерөнхий газар болон Хилийн шалган нэвтрүүлэх албатай хамтарч ажиллаж байгаа бөгөөд онгоцноос буух цагийг хүртэл энгийн зорчигчдоос зөрүүлэх байдлаар зохицуулалт хийж байгаа юм.

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980