Мэдээлэл

27 May 2021

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нээнэ.

Image

Иргэний нисэхийн салбарын үе үеийн ахмад буурлууд, нийт  ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монгол Улсад нисэх хүчин үүсч, хөгжсөний түүхт 96 жилийн ой, Агаарын тээвэрчдийн өдрийн баярын мэндийг хүргье!

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас нисэхийн салбарт шинэ сорил тулгарч байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газраас ковид-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа гадаад улс орноос иргэдээ татан авч ирэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин тээвэрлэх нислэгийг амжилттай зохион байгуулж, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж байна. Мөн түүхэн аялал жуучлалын бүс нутаг Хэнтий аймгийн Өндөрхаан, Дадал сумын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлаа энэ 07 дугаар сарын 4-ний өдөр нээж, үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаад байна.

Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон ковид-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд идэвхитэй оролцож, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж байгаа Та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Тэнгэр нь цэлмэг, буулт нь зөөлөн байх болтугай!

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР

Эх сурвалж: https://mrtd.gov.mn/i/2696

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980