Хүний нөөц

25 Apr 2023

САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

Image

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь

“САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ”-ийн сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.

 

Ажлын байрны нэр: “Санхүүгийн шинжээч”

Ажлын байрны төрөл:  Үндсэн ажилтан /байнгын/

Ажлын өдөр, цаг:  Ажлын 5 өдөр, долоо хоногт нийт 40 цаг

Ажлын байрны хаяг, байршил: Улаанбаатар хот, СБД

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсөл, төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайланг хянах, дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, компанийн үйл ажиллагаанд шаардлагатай тооцоо, судалгаа, шинжилгээг хийх, төсөв, төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтын тооцоо, үр өгөөжийн судалгаа шинжилгээ хийх;

 

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
  • Санхүү -менежмент,  эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн;
  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Төсөл, төлөвлөгөө, тооцоо, судалгаа, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, хянах, дүгнэлт хийх өндөр чадвартай /санхүүгийн шинжээчээр ажилласан туршлагатай бол давуу тал/;
  • Санхүүгийн тайлан, тайлангийн уялдаа холбоог уншиж ойлгох, судлан шинжлэх,  дүгнэлт өгөх чадвартай;
  • Англи хэлний мэргэжлийн ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • Ажил мэргэжилд шаардагдах хууль эрх зүйн суурь мэдлэгтэй;
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай;
  • Багаар ажиллах, бие даан ажиллах чадвартай;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет,
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалвар магистрын дипломын хуулбар.
  • Бусад /өөрийн ажлын байранд тэнцэх талаар нотлох нэмэлт баримт бичиг байж болно/

Материалаа info@khkhap.mn  мэйл хаягаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ирүүлнэ үү.

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад  урих ба ярилцлагын хугацаа материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5-7 өдрийн дотор байна.

Холбоо барих утас: 7511-4323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980