Хүний нөөц

04 Nov 2022

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА. /Сонгон шалгаруулалт дууссан/

Image

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь үйлчилгээний ажилтны  ажлын сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • “Чингис хаан”  олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэгчдэд ая тухтай, аюулгүй, шуурхай үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Үйлчилгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Компьютерын оффис хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Харилцааны ур чадвар эзэмшсэн, түргэн шуурхай, хувийн болон цагийн зохион байгуулалт сайтай байх;
  • Үйлчилгээний болон бариста бэлтгэх сургалтад хамрагдсан байх;
  • Санаачлагатай, идэвхитэй, хариуцлагатай, үнэнч шударга, багаар болон бие дааж ажиллах чадвартай;
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэх, дипломын хуулбарыг info@khkhap.mn цахим хаяг руу2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Зөвхөн ажлын байрны шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих болно.

Холбоо барих утас: 75114323

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980