Монгол Улсад Нисэх хүчин үүсч байгуулагдсаны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгээс 95 жилийн ойн баярын уриа үг шалгаруулах уралдаан зарлалаа.
Айлчлан ирж буй 2021 ондоо ажил, хөдөлмөр тань үргэлж өөдөө тэмүүлж, шинэ шинэ амжилт, ололтоор дүүрэн, аз хиймориор өөдрөг байхын ерөөлийг танд дэвшүүлье.
Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн төлөв байдал гурван долоо хоногийн өмнөх үеэс дордсоныг мэдэгдээд, санхүүгийн зах зээлд цар тахлын нөлөөний хоёр дахь давлагаа үүсэх магадлалтайг анхааруулав.
Дэлхийн нисэх буудлын холбооноос(ACI) 2020 онд COVID-19 цар тахлын улмаас зорчигчдын тоо болон орлого буурахыг сэрэмжлүүлж байна.
Олон улсын агаарын тээврийн холбооны(IATA) мэдэгдсэнээр өнгөрсөн хоёрдугаар сард зорчигчдын эрэлт өнгөрсөн оны 2 дугаар сарынхаас 14.1хувиарбуурсан гэж мэдэгдэв.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Чингис хаан олон улсын шинэ нисэх буудалд ажиллаж, тус нисэх буудлын үйл ажиллагааг төлөвлөгөөт хугацаанд нь эхлүүлэхтэй холбоотой ажлын явц, үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, чиглэл өгөв.
1. Туслах Роботууд
Нисэх буудлын хамгийн сонирхолтой шинэ санаануудын нэг бол туслах роботын үйлчилгээ юм. Гайхалтай жишээ бол Солонгосын Инчоны нисэх онгоцны буудлын робот AIRSTAR юм. Инчоны нисэх онгоцны буудалд энэ нь анхны бүрэн ажиллагаатай нисэх онгоцны буудлын туслах робот бөгөөд зорчигчдыг терминал руу чиглүүлж, хүрэх газраа очиход нь туслах, мөн асуултанд хариулах зорилготой юм.
Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяатай ярилцлаа.
-Шинэ нисэх буудлыг хэзээ ашиглалтад оруулах вэ?
-“Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент” төслийн концессын гэрээг Үндэсний хөгжлийн газар, Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанийн хооронд өнгөрсөн оны долдугаар сард байгуулсныг олон нийт мэднэ.
Монгол Улсад Нисэх хүчин үүсч байгуулагдсаны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгээс 95 жилийн ойн баярын уриа үг шалгаруулах уралдаан зарлалаа.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг телефон утасны дугаарын өөрчлөлт
Хятадын нийслэл Бээжин хотын өмнөд хэсэгт байгуулагдсан Дашин Олон Улсын Нисэх Буудал (ОУНБ) тус улсын үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн өмнөхөн ашиглалтад орохоор бэлэн болжээ.
ХБНГУ-ын Тээврийн сайд Scheuer саяхан шинэ нисэх буудлын ашиглалтад орох хугацаа дахин хойшлох магадлалтай гэж мэдэгдэж байсан боловч шинэ нисэх буудлын нийт тоног төхөөрөмжийг анх удаа туршихаар болжээ.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагаас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төслийн хүрээнд шинэ нисэх буудлын газрын үйлчилгээ, үйл ажиллагаанд ашиглагдах заавруудыг хүлээлгэн өглөө.
Монголын нисэхийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал өнөөдөр болж, “Бойнг-737” маягийн, анхны ачаа тээврийн зориулалттай агаарын хөлгийг Чингис хаан олон улсын нисэх буудалд угтан авлаа.
Чингис хаан Олон улсын нисэх буудалд дотоодын агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК парк шинэчлэлийнхээ хүрээнд хоёр дахь Embraer ERJ-145LR маягийн агаарын хөлгөө угтан авлаа.
Монгол улсын Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн билээ. Үүний дагуу Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессоор Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-д шилжүүлэх ёслол энэ сарын 05-ны өдөр боллоо. Концессын гэрээнд нэг талаас Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, нөгөө талаас Япон, Монголын хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл оролцож үзэглэлээ.
Даваа гарагийн орой Сингапурын Чанги олон улсын нисэх буудлын талбайд дрон илэрсэн тул 18 нислэг саатаж, долоон нислэгийн чиглэлийг өөрчилжээ.
Туркийн нийслэл Истанбулд байрлалтай гол олон улсын нисэх буудал үйл ажиллагаагаа зогсоож шинэ нисэх буудал руу маш өргөн цар хүрээтэй нүүдэл хийлээ.
Netflights-аас хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн ачаалалтай 25 нисэх буудлуудын аль нь зорчигчдын эрүүл мэнд, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд хамгийн их хүчин чармайлт гаргаж байгааг харуулсан юм.
Зорчигч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид үндэслэн Олон улсын нисэх буудлын зөвлөл (ACI) -ийн зүгээс жил болгон шалгаруулдаг Нисэх буудлын үйлчилгээний чанарын (Airport Service Quality, ASQ) шагналыг Дели-Индира Ганди, Индианаполис, Москва-Шереметево, Мумбай-Чатрапа, Сингапур-Чанги болон Сөүл-Кимпо гэсэн нисэх буудлуудын тоонд багтсан тухай мэдээллээ.
Хөшигийн хөндийд байрлах олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган байгуулагдах “Аэро сити” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулав.
БНСУ-ын “Инчон нисэх буудлын нисэхийн академи”-д 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан "Нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлт" сургалтад “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК оролцлоо.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.
Өмнөд Солонгосын хоёр дахь том агаарын тээвэрлэгч Asiana Airline компанид Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх нэмэлт эрх олгох болсноо тус улсын засгийн газар өнөөдөр зарлажээ.
JAL-н охин компани JAL Ground Service нисэх онгоцны буудлын ажилтнуудад ачаа тээш зөөхөд тус болох өмсдөг роботыг танилцуулсан байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ажлаа хүлээн авлаа
МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлтээ үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу 4 ширхэг “В737-8МАХ” агаарын хөлөг хүлээн авна.
ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Д.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
Дэлхийн нисэх буудлуудын жилийн эцсийн тоон мэдээлэл 2019 оны 1 дүгээр сарын 9-ний байдлаар.
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг эрхлэн явуулах Япон-Монголын хамтарсан компанийн 51 хувийг эзэмших Японы консорциумын төлөөлөгчдийг “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Гантөгс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр компанийн төв байранд хүлээн авч уулзлаа.
“Чингис хаан" олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох дөхжээ. Нисэх буудлыг ашиглалтад өгөх хугацаа ойртож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай өчигдөр /2018.12.18/ танилцлаа. Шинэ нисэх буудлын барилга, бүтээн байгуулалтын ажил 98.9 хувьтай байна. Улсын комиссын илрүүлсэн 1278 зөрчил дутагдлыг залруулах ажлын явц 93.9 хувьтай биелэгджээ.
IATA-н зүгээс мэдээлсний дагуу 10 дугаар сарын дэлхий нийтийн зорчигчдын тоо өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 6,3%-иар, 9 дүгээр сарын үзүүлэлтээс 1,2%-иар тус тус өссөн байна. Бүх бүс нутгийн авиакомпаниудын үзүүлэлтүүд мөн өссөн байна. Ингэхдээ нийт суудлын тоо 6,1%-иар нэмэгдсэн бол суудал дүүргэлт 0,1%-иар нэмэгдэж 79,8%-д хүрчээ.
Шведийн Стокхолм Арланда ба Готенбург Ландветтер онгоцны буудлууд авто зогсоолын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Грейматтер(GrayMatter)-ийн авто зогсоолын орлогын удирдлагын систем (CPRM)-ийг нэвтрүүлсэн байна.
2017 онд агаарын тээврийн компаниуд нийт 4,3 тэрбум зорчигч тээвэрлэсэн нь дээд үзүүлэлт тогтоосон бөгөөд энэ тоо цаашид ч улам өсөх хандлагатай байгаа юм. Нислэгийн мэдээллийн тэргүүлэгч О Эй Жи компанийн хамгийн сүүлийн мэдээгээр дэлхийн хамгийн их хүн зорчдог чиглэлүүдийг зорчигчдын тоогоор жагсаан харуулсан байна. Энэхүү үзүүлэлтийг 2017 оны 3 дугаар 1-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хоорондох тоон үзүүлэлтээр гаргасан байна.
Арабын буланг гэрэлтүүлэн гялтганах Катар улсын нийслэл Доха хотод сүндэрлэсэн “Хамад”олон улсын нисэх онгоцны буудал нь 2009 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байсан хэдий ч эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нээлтээ хийн Арабын 2 дахь том нисэх онгоцны буудал болсон билээ.
Бид дэлхий шилдэг 10 онгоцны буудлын тухай цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад Япон улсын Токио хотод байрлах “Ханеда” олон улсын нисэх онгоцны буудлыг танилцуулж байна.
Өмнөд Солонгосын Инчон хотын олон улсын нисэх онгоцны буудал 7 удаа дэлхийн хамгийн шилдгээр шалгарчээ.
Олон улсын нисэх онгоцны буудлуудын зөвлөлийн жил тутмын илтгэлд Өмнөд Солонгосын нийслэлийн агаарын гол хаалга болсон уг нисэх онгоцны буудлыг өндрөөр үнэлдэг.
Уг нисэх онгоцны буудал нь жилдээ 25-аас 40 сая хүртэлх тооны зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай.
Бизнесийн урт хугацааны нислэгийн үед хязгаарлагдмал орчинд маш олон цагийг дэмий өнгөрөөх нөхцөл байдал танд тулгардаг. Магадгүй энэ нь түр унтаж нойр авах, эсвэл кино үзэх, бусадтай харилцаа үүсгэх боломж ч байж болно. Гэсэн хэдий ч байнгын аялагчдад нислэг тутамд зарцуулсан цаг нь тодорхой боломжийг сул өнгөрөөж байна гэж үздэг.
Хэрэв ийм асуудалтай тулгарч байсан бол энэ удаа та үүнийг давуу талаа болгон ашиглах зарим санааг сонирхуулж байна.
Сингапурын “Changi” нисэх буудал нь 100 гаруй улсын агаарын тээврийн компанитай хамтран ажилладаг ба дэлхий даяар 400 гаруй хот руу нислэгийн үйлчилгээ үзүүлдэг. Долоо хоногт 7,200 гаруй хөөрөлт ,буулт хийгддэг ба энэ нь ойролцоогоор 80 секунд тутамд болдог үйл ажиллагаа юм.
Дубайн нисэх онгоцны буудал нь олон тооны инженерүүдийн гайхамшигтай ололтод тулгуурлан тогтмол өргөжин тэлж байгаа тул илүү их Аэробус А380 хүлээж авах болсон ч зорчигчдын сэтгэл ханамж тав тухыг байнга өмнөө тавьж ирсэн билээ.
9-р сарын 14-нд эсэргүүцлийн дараа Туркийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд Стамбулын шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажилчидтай уулзах болно гэж мэдэгджээ.
Чен гэгч нь онгоцны бүхээгийн зорчигчийн хэсэгт маш халуун, бүгчим байсан тул ослын гарцыг нээсэн гэж хэлсэн. Түүнийг олон мянган юаниар торгожээ. Чен овогт нь Хятадын баруун өмнөд хэсгийн Мианян хотын Нанжиогийн нисэх буудалд болсон явдлаас болж 15 хоног баривчлагджээ.
Өмнөдийн Саняа хотоос хямд өртөгтэй "Лаки Айр" –ийн нисэх онгоц Хаинан аралд газардахад ослын гарцын хаалга нээгдэв.
Маргаашнаас буюу аравдугаар сарын 11-нээс эхлэн "Сингапур Эйрлайнс" компанийн “Airbus A350-900” агаарын хөлөг дэлхийн хамгийн хол замыг туулах, хамгийн урт нислэгийг үйлдэж эхлэх нь. Энэ нислэг нийт 16 мянга гаруй километрийг туулж Сингапураас Нью-Йорк хотод 19 цаг нисч хүрэх бөгөөд хөлөг бизнес ангиллын ердөө 100 суудалтай юм байна.
БНСУ-ыг Инчон олон улсын нисэх онгоцны буудал нь хүний нүдний солонгон бүрхүүлээр зорчигчдыг шалгах шинэ төхөөрөмжийг нэвтрүүлсэн байна. Энэхүү төхөөрөмж нь 2020 оноос эхлэн хэрэгжихээр болсон бөгөөд хүний нүдний солонгон бүрхэвч бүхий таних төхөөрөмжийн туршилтыг эхлэхээр болсон тухайгаа энэ сарын 30-ны өдөр мэдээллээ.
ОХУ-ын эрдэмтэд онгоцонд шингэн зүйл оруулахыг хориглосон заалтыг хүчингүй болгохуйц нээлт хийв.
Петербургийн эрдэмтэд тэсрэх болон аюултай бодисыг зайнаас илрүүлэх орчин үеийн багажийг бүтээжээ. Тухайн тээшийг шалгахад тусгай төхөөрөмжийг цөмийн физикийн үндсэн дээр буюу эгэл бөөмс нейтрон нь бодистой харилцан үйлчилсэнийг ашиглаж бий болгожээ.
Агаарын тээврийн либералчлалыг эрчимтэй явуулах бодлогыг эрчимжүүлэх үүднээс Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар ярилцаад Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтэст харьяалагддаг олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудаа нэгдсэн удирдлагатай болгож, аж ахуйн үйлчилгээ явуулдаг хэсгийг ИНЕГ-аас салгахаар болсон.
“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн монголын талд ногдох 49 хувийг эзэмших төрийн өмчит компани байгуулах асуудлыг Засгийн газрын энэ 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд танилцуулсан.
Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад Зам, тээврийн хөгжлийн яамны түвшинд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан холбогдох газраас санал авч 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр батлуулсан. Одоогоор төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ тауэр, 5 давхар
+976 77114323
+976 77114303